Gariin usegee end darj zuraarai

Сайн байцгаана уу!

Намайг Урна овогтой Булга гэдэг бөгөөд арав гаруй жилийн өмнө Өвөрмонголоос  Шведэд ирсэн. Жилийн дараа манай эхнэр Монголоос ирсэн бид гэр бүл болоод 8 жил болжээ 1.5 болон 3 настай 2 хүүхэдтэй. Энэ хугацаанд бид оршин суух зөвшөөрөл хүсэн хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авсан. Бараг арав гаруй жилийн турш эхнэр бид хоёр Шведэд үлдэх гэж үнэхээр их зүтэгсэн. Дахин татгалзсан хариу саяхан авсаны дараа манай гэр бүл салж дахин хэзээч уулзахгүй байхвий гэж бид маш их санаа зовж байна. Шведийн Цагаачлалын албаны шийдвэрийн дагуу эхнэр маань хүүхдүүдтэйгээ хамт Монгол, би Хятад руу буцана. Хэрэв би Хятад руу буцвал бүх насаараа хоригдох ял авах болно. Шалтгаан нь би Хятадын коммунист намын эсрэг байр суурьтай байгаад юм. Шведийн Цагаачлалын албаны манай гэр бүлд гаргасан шийдвэрийн үндэс нь миний эсрэг заналхийлэл бага байгаа гэж дүгэнэсэн явдал юм. Хятадын дарлал харгислалыг дэлхий нийтээрээ бүгд харж мэдэж байхад ийм дүгнэлт гаргасанд нь их гайхаж байна. Монголд эсвэл Хятадад гэр бүлээ нэгтгэх боломж байхгүй учир нь би монголруу очихын тулд гадаадын харьяат ирэгний хуулийн дагуу монгол улсын иргэншил хүсэх ёстой харин нөхцөл байдал дээр би хятадад хөл тавиад л хятадийн засгийн газрын эсрэг тэмцэгч гэж бүх насаараа хоригдох ял авах юм. Иймд бидэнд Швед улсад хамтдаа амьдарах цорын ганц боломж байгаа юм.

 

Та бүхнээсээ гарын үсэгээ зурж бидэнд туcлаачээ гэж хүсэж байна.

Хүүхэд бүхэн элэг бүтэн амьдрах эрхтэй.

 

Хүндэтгэсэн Булгагын гэр бүл.


Uurtsaikh Batjargal 0728338326    Связаться с автором петиции




Facebook